Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 07 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Цахир, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 11,7 – 14,9 градус , бусад нутгаар 15,8 – 20,3 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,1 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 28,0 – 35,0 градус хүртэл халсан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 6,0 градус дулаан байсан байна. 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 31,0 – 33,0 градус, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 24,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 23,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, ӨндөрУлаан, Булган, Цахир,сумдын нутгаар 53,0 – 59,0 градус, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт, Хайрхан, Жаргалант Төвшрүүлэх, Хашаат, Цэцэрлэг сумдын нутгаар 60,0 - 63,0 градус,бусад сумдын нутгаар 64,0 – 68,0 градус хүртэл халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 – 8,0 градус дулаан байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 6 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 5,9 – 64,8 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Чулуут сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл, Цэцэрлэг, Хашаат сумдын нутгаар түр зуур секундэт 21 - 25 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт сумдын нутгаар 3 – 10 өдөр байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдал Батцэнгэл сумын баруун болон хойд хэсгээр, Өлзийт сумын хойд хэсэг, Хотонт сумын нутгаар дунд , бусад нутгаар сайн байлаа. Ургамлын өндөр 5 - 10 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд хонины ноос хяргах, сааль сүү бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар зуншлага 25 орчим хувьд нь дунд, 70 гаруй хувьд сайн байна.Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа